Д.Сумъяабазар: "Эко Алтан Заамар"-ын тусгай зөвшөөрлийг цуцална

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурал эхэллээ.

Хугацаа
 
10:59 өнөөдөр

 

10:58 өнөөдөр

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурал эхэллээ. Энэ хуралд яамны газрын дарга нар, АМГТГ-ын удирдлагууд оролцон, сэтгүүлчдийн асуултад хариулдаг юм.  

Уул уурхайн сайд Канадын Торонто хотноо болсон, PDAC-олон улсын хурлын үр дүнг танилцууллаа. Энэ хуралд оролцсон гол зорилго нь “ЭТТ” ХК-ийн төрийн эзэмшлийн 30 хүртэл хувийг олон улсын хөрөнгө оруулагчдад санал болгох төлөлвлөгөөг танилцуулах байсан юм.

Цагаан суваргын ордод төрийн эзэмшил 0 байхар Засгийн газрын тогтоол гарган тогтоосон байдаг.

Олон улсын хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын банкууд энэ төслийг ихэд сонирхож байгааг сайд онцлов. Иймд IPO эхлэх хүлээлт үүсчээ. Иймд хувьцаа арилжаалахад бэлтгэх ажлын хэсэг нэмэлт цагаар, бүрэн хүчээ дайчилж ажиллах чиглэлийг яамнаас өгчээ. Одоогоор санхүүгийн болон хуулийн зөвлөхөө сонгон шалгаруулжээ. Техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах явц үргэлжилж байна.

Гэвч одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хуулийг яаралтай засварлах шаарлага үүсжээ. Иймд Сангийн яамтай хамтран энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулжээ.

Энэ хуулийг өөрчлөхгүй бол төрийн өмчит “ЭТТ” ХК-ийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид нээлттэй арилжих явц удааширна, цаг алдана гэсэн юм.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд энэ сарын 7-нд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Байгалийн баялаг ард түмний өмч мөн гэж Үндсэн хуулийн 6.1-т заасны дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг (нүүрс, алт,  зэс байхаас үл хамааран) улсын мэдэлд буцаан авах тухай зөвлөмжийг УАБЗ гаргасан. Үүнийг биелүүлэх зорилгоор Засгийн газар ажлаа хийж, “Эрдэнэт” үйлдвэрт ажиллалаа. Бид нэг улсаас хэтэрхий хараат болсон тул үүнд анхаарлаа хандуулах ёстой. Түүнээс 49 хувийг авчирсан нь зөв буруу гэдэг жижиг юм битгий хөөцөлд, цогц арга хэмжээ гэж Засгийн газарт анхааруулсан. Эхний алхмуудаа хийлээ.” гэсэн юм. Улсын төсвийн хөрөнгөөр нийт 400 орчим ордод хайгуул хийжээ.

 -Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн: Эдгээр ордын тусгай зөвшөөрлийг цуцлах, улс авах асуудал байхгүй. Компаниуд хуулийн дагуу ажлаа хийгээд явж байна. З.Энхболд дарга ямар үндэслэлээр ингэж ярьсныг өөрөөс нь асуух хэрэгтэй.

-УУХҮ-н сайд: Монгол 1960-аад оны дүнд үеэс 1980 оныг хүртэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс байсан. Энэ үед бүх хайгуулыг улсын төсвөөр гүйцэтгэжээ. 1997 онд М.Энхсайхан Ерөнхий сайд байхад Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Үүнээс хойш ашигт малтмалын тусай зөвшөөрлийг замбараагүй олгох болсон юм. Би сайд болоод иймэрхүү замбараагүй ажлуудыг эмхлэх гэсээр ихэнх цагаа зарцуулж байна. Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэний дараа тусгай зөвшөөрлийг ААН-үүдэд чөлөөтэй буюу хэн хамгийн түрүүнд өргөдлөө өгсөнд нь олгодог болсон. Гэхдээ улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайд өөрийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийсэн ААН байхыг үгүйсгэхгүй. Бид хуулийн зөвлөхүүдтэй хамтран зөв шийдэл гаргана. Түүнээс бүх тусгай зөвшөөрлийг хурааж болохгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.4.5-д энэ талаар маш тодорхой заасан.

Ураны салбар их төвөгтэй байна. Уранаа төмөр замаар ч, агаараар тээвэрлэх боломжгүй. Уран болон газрын ховор элементийн салбарт төр дангаараа ажиллах нь зөв.

Ер нь УИХ, аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын бүрэн эрхэд хүртэл уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой олон эрх олгосон. Энэ нь ажил явуулахад их төвөлтэй нөхцөл үүсгэдэг.  

Х.Хэрлэн: Цагаан суваргын ордод төрийн эзэмшил 0 байхар Засгийн газрын тогтоол гарган тогтоосон байдаг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын тусгай зөвшөөрөл эзэмшсэн бол өмнөх төлбөрийг тухайн компани нөхөн төлөх үрэгтэй. Энэ зардлыг төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг нь хураан авдаг журам бий. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ийм зөрчил граагүй. Бүгд төлбөрөө төлөөд явж байна.

Шинэ мэдээ