Өнгөрсөн онд эдийн засаг 6.9 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хорооноос 2018 оны макро эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэл болон өнгөрсөн сарын үзүүлэлтүүдийг танилцуулав.

2018 онд манай эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрчээ. Өсөлтөд

  • Үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 383.4 (5.3 хувь) тэрбум төгрөг (санхүү, даатгалын салбарын нэмэгдэл өртөг 139 (12.3%) тэрбум төгрөг),
  • Аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 357 (6.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

ДНБ оны үнээр 32 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.3 (15 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна. ДНБ-ий өсөлт 2018 оны турш 6 хувиас дээш өссөн тогтвортой байдлаа хадгалж чадав. 6.9 хувийн өсөлтийг хэрхэн бүрдүүлснийг дараах зургаас харж болно.

Эцсийн хэрэглээ: Засгийн газрын болон иргэдийн хэрэглээ
Хөрөнгийн нийт хуримтлал: Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт

Тэгвэл өнгөрсөн оны эцсээр инфляц 7.3 хувьтай тэнцэв. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 8.1 хувь байна.   

Шинэ мэдээ