Өнөөдрийн онцлох үйл явдлууд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“JPMorgan Chase” банкны Гүйцэтгэх захирал Жэйми Даймоны 2018 оны цалин 5.1 хувиар өсөж, 31 сая ам.доллар болжээ. Үүний дотор банкны санхүүгийн гүйцэтгэлээс хамааралтай хязгаарлагдмал хувьцаа 24.5 сая ам.долларыг бүрдүүлсэн бол үндсэн цалин нь 1.5 сая ам.доллар, нэмэлт мөнгөн урамшуулал нь таван сая ам.доллар болсон байна. 

 

Дэлгэрэнгүй: https://www.businessinsider.com/jpmorgan-ceo-jamie-dimon-just-got-a-31-million-salary-2019-1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани “Model 3” загварын автомашинаа Европт нийлүүлэх зөвшөөрлөө авсан байна. Нидерландын Тээврийн зохицуулалтын газрын мэдээлснээр хоёрдугаар сараас эхлэн эхний хүргэлтийг гүйцэтгэж болох юм байна. 

 

Дэлгэрэнгүй: https://www.thenational.ae/business/technology/tesla-model-3-gets-green-light-in-europe-1.816030

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Одоогоос 20-иод жилийн өмнө “Anglo American”-ийн үүсгэн байгуулж байсан алтны салбарын хамгийн том компани өрсөлдөгчдөдөө цохигдож, Өмнөд Африк дахь бизнесээ орхиж магадгүй болоод байна. Алт олборлолтоор дэлхийд гуравдугаарт бичигддэг “AngloGold Ashanti” компани Өмнөд Африкт “Mponeng” алтны төслийг эзэмшиж байгаа юм.

 

Дэлгэрэнгүй: https://www.bloomberg.com/news/articles/2019-01-20/anglogold-faces-south-african-dilemma-as-m-a-gold-rush-quickens
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Монголын хөрөнгийн бирж энэ сарын 14-нөөс 18-нд таван удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулжээ. Өдөрт дунджаар 123 сая төгрөг буюу нийт 618 сая төгрөгийн арилжаа хийсэн байна. 

ХУВЬЦААНЫ АРИЛЖАА: Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа: Нийт 49 компанийн 2,372,673  ширхэг хувьцаа 413 сая төгрөгөөр  арилжаалжээ. “Түмэн шувуут” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг өнгөрсөн лхагва гарагт албан ёсоор эхлүүлсэн ч идэвхтэй арилжсан жагсаалтад багтаагүй байна.