Тээврийн хэрэгслийн татвараа smartcar.mn аппликейшнээр төлөх боломжтой

Тээврийн хэрэгслийн татвараа Татварын хэлтэст биеэр очиж төлөхөөс гадна Smartcar.mn /appstoreplaystoreцахим системийг ашиглан онлайнаар төлөх боломжтой.

Тодруулбал, ухаалаг утасны аппликейшн болон цахим хуудсаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн

  • мэдээллийг хянах,
  • авто тээврийн хэрэгслийн албан татвар,
  • агаарын бохирдлын төлбөр,
  • зам ашигласны төлбөр,
  • зөрчлийн торгуулийг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлж, иргэдийн цаг завыг хэмнэх, татвар хураалтын үйл ажиллагааг хөнгөвчлөх зэрэг давуу талыг бий болгоод байгаа ажээ. 

Мөн аймаг, нийслэл, дүүргийн Татварын хэлтэст автомашин эзэмшигч бүр эдгээр төлбөрийг өөрийн эзэмшиж буй машин, тээврийн хэрэгслийн төрөл, даац, цилиндрийн багтаамжаас хамааран жил бүр төлөх ёстой байдаг. Тиймээс татвар төлөгчдийг хуулийн хугацаандаа төлбөрөө төлөхийг Татварын ерөнхий газраас сануулж байна. 

Хэрэв та хуулийн хугацаандаа төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 7.5.1,11.19.14-т заасны дагуу учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хувь хүнийг 20 нэгж, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасныг дахин сануулъя.