Өнөөдрийн онцлох үйл явдлууд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Apollo Global” компани хөнгөн цагаан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Arconic” комапнийг 10 тэрбум ам.доллараар худалдан авахаар хэлэлцээр хийж эхэллээ. 10 тэрбум ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрвэл тус компанийн зах зээлийн үнэлгээнээс 10 хувь илүү өндөр дүн болох юм.

 

Дэлгэрэнгүй:https://www.reuters.com/article/us-arconic-m-a-apollo-glo-mgmt/apollo-global-nears-deal-to-buy-arconic-for-more-than-10-billion-wsj-idUSKCN1P923B

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Wolkswagen” болон “Ford” автомашин үйлдвэрлэгч компаниуд хамтран ажиллахаар ярилцаж байна. Тэдний хамтын ажиллагааны гол зорилго нь цахилгаан автомашин, автомат жолоодлоготой машин үйлдвэрлэх юм.

 

Дэлгэрэнгүй:https://www.cnbc.com/2019/01/15/ford-and-volkswagen-will-partner-to-make-commercial-vans-and-trucks-.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Саран дээр анх удаагаа соёолсон хөвөнгийн үр үхсэн гэдгийг Синьхуа агентлаг нийтэлжээ. Битүү шим тэжээл бүхий саванд явуулсан “Lunar Micro Ecosystem” биологийн туршилт удаан хугацаанд үргэлжилнэ гэдэгт эрдэмтэд тийм ч их найдвар тавиагүй байна.

 

Дэлгэрэнгүй:https://www.radionz.co.nz/news/world/380342/china-s-cotton-seeds-die-one-day-after-sprouting-on-moon-probe

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Монгол Улс 2018 онд нийт 123.9 мянган тонн цайрын баяжмал экспортолсон нь өмнөх оноос 4.8 хувиар өссөн байна. Харин мөнгөн дүнгээр тооцвол 9.4 хувиар өсөж, 197.8 ам.доллар болсон талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 2018 оны эхэн үед цайрын ханш өсөж байсан ч түүнээс хойш эргэн буураад байна. Цайрын гол хэрэглэг болох БНХАУ-ын байгаль орчны бодлоготой уялдаад зарим уурхайнуудын үйл ажиллагааг чангатгасан нь нийлүүлэлт саарахад нөлөөлж улмаар ханш чангарахад нөлөөлжээ. Харин цайрыг орлох бүтээгдэхүүнүүдийн тухай гарч эхэлсэн болон ам.долларын ханш суларч эхэлсэн зэрэг нь ханш буурахад нөлөөлсөн бол одоо эргэн сэргэж байгаа гэдгийг “ Цайрт Минерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал онцолжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 15 хувьцаат компанийн 33,711,758 төгрөгийн үнийн дүн бүхий 90,668 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурав. Тодруулбал, "Монгол шуудан ХК-ийн MNP хувьцаа 3.2 хувиар, "Монгол Базальт ХК-ийн MBW хувьцаа 1.89 хувиар хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко тур бюро ХК-ийн JTB хувьцаа 5.71 хувиар, "Ард Даатгал ХК-ийн AIC хувьцаа 3.8 хувиар хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр шинэчлэгдсэн "TOP 20" индекс 0.02 хувиар буурч 21489.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.49 их наяд төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Шинэ мэдээ