Монголын хамгийн том бетон зуурмагын үйлдвэр ашиглалтанд орлоо


Оюу толгойн гүний уурхайн төсөлд бетон зуурмаг нийлүүлэх “Бетон зуурмагийн үйлдвэр IV”-ийн нээлтийн ажиллагаа боллоо. Уг үйлдвэр нь тус бүр нь цагт 120 шоо метр бетон үйлдвэрлэх хүчин чадалтай, түүхий эд хүлээн авах дөрвөн бункер бүхий хоёр бетон зуурмагийн үйлдвэр юм. Үйлдвэрийн байгууламжид агуулах, цахилгаан дулааны дэд өрөөнүүд, угаалгын станц багтаж буй бөгөөд Монгол Улсын хэмжээнд хамгийн том орчин үеийн шийдэл бүхий иж бүрэн бетон зуурмагийн үйлдвэр болон ашиглалтанд орж буйгаараа онцлог болж байна. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалтыг “Премиум конкрит” компани, 100 хувь монгол ажилчид хариуцан гүйцэтгэснээс гадна энэ хугацаандаа 1 сая хүн цаг аюул, осолгүй ажилласан бахдам амжилтыг гаргасныг тэмдэглүүштэй юм.

Мөн “Премиум конкрит” компани нь 600 орчим ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр Оюу толгойн уурхайд зөөврийн болон бутлуурын үйлдвэр нийлүүлэлт, угсралт, үйл ажиллагаа, бетон зуурмагийн үйлдвэр III-ын үйл ажиллагааг хариуцан амжилттай ажиллаж байгааг онцлоход таатай байна.

“Оюу толгой” бол Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу толгой компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажиллаж байна

Шинэ мэдээ