Өнөөдрийн онцлох үйл явдлууд

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МОНГОЛ УЛСАД:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангилалын 15 хувьцаат компанийн 329,417 шиирхэг хувьцаа арилжсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ. Тодруулбал 3 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “БиДиСек” BDS+7.53 хувь, “Айтүүлс” ITLS+7.11 хувиар буюу хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Гермес Центр” HRB-4.96 хувь, “Улсын Их “Мерекс” MRX-0.21 хувиар буюу хамгийн их уналттай байлаа. Ингэснээр “TOP 20” индекс 19,725,32 нэгж болж 1.07 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2.4 их наяд 53 тэрбум 469 сая 207 858 төгрөг боллоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Хоёр хоногийн турш явагдсан Монголын Эдийн засгийн чуулганы хүрээнд төр хувийн хэвшлийнхэн хэд, хэдэн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний нэг нь Монгол Улсын аялал жуулчлал, уламжлалт соёл, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэх үүднээс “Airbnb” болон “What3words”-ын хамтарсан төслийг дэмжих тухай баримт бичигт Байгаль Орчин, Аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, дээрх хоёр компанийн төлөөлөгчидтэй гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа давхар бүртгүүлэхээр хүсэлт гаргасан Канад услын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Ресурс Девелопмент” кордорэйшн (ERD.TO)-ийн 1.2 сая канад долларын үнийн дүн бүхий 4,000,000 ширхэг хүртэлх үнэт цаасыг бүртгэхийг зөвшөөрлөө. Ийнхүү Монголын хөрөнгийн зах зээлд цоо шинэ бүтээгдэхүүн нэвтэрч байгаа нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй 30 гаруй уул уурхайн компаниуд Монгол улсад үнэт цаасаа гарган арилжих дэлхий нийтийн жишиг дагуу хөгжүүлэхэд түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Засгийн газрын хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Төсөлд Төрийн банк, Монголын Хөрөнгийн бирж, МИАТ, Монголын цахилгаан холбоо, Мэдээлэл холбооны сүлжээ, Хөдөө аж ахуйн бирж зэрэг компаниудыг хувьчлахаар төлөвлөсөн байна.

 

 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ОЛОН УЛСАД:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-БНХАУ эдийн засгаа илүү тэлэхийн тулд импортын автомашины эд ангиудад ногдуулдаг гаалийн татварын хэмжээг бууруулахаар төлөвлөж байна. Хятад улсын Сангийн яамнаас гаргасан мэдэгдэлд импортын автомашинд ногдуулдаг гаалийн татварыг энэ оны долдугаар сарын 1-нээс эхлэн 15 хувь болгон бууруулна гэжээ.

 

Дэлгэрэнгүй: http://money.cnn.com/2018/05/22/news/economy/china-cuts-car-tariffs-imports/index.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-АНУ-ын хөрөнгийн биржийг анх удаагаа эмэгтэй хүн удирдахаар болжээ. 67 дахь ерөнхийлөгчийг Стэси Каннингем гэдэг бөгөөд 1996 оноос хойш Хөрөнгийн биржэд хамгийн доод албан тушаалтнаас ерөнхийлөгч болтлоо дэвшсэн нэгэн юм.

 

Дэлгэрэнгүй:https://www.usatoday.com/story/money/markets/2018/05/22/stacey-cunningham-first-woman-lead-nyse/631886002/

 

Мөн танд АНУ-ын дунд түвшний сонгуульд өрсөлдөж буй хамгийн анхны хар арьстай эмэгтэй нэр дэвшигчийн талаар мэдээллийг хүргье.

 

Дэлгэрэнгүй: http://www.bbc.com/news/world-us-canada-44213622

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Сүүлийн үед томоохон компаниудийн ажилчид дунд бэлгийн дарамт байдаг гэх мэдээлэл ихээхэн гарч байна. Тэгвэл энэ хэл аманд түргэн хоолны салбарт тэргүүлэгчдийн нэг “Mcdonald”s” нэмэгдлээ.

 

Дэлгэрэнгүй: http://www.bbc.com/news/business-44217410

 

Энэ талаарх холбоотой мэдээллийг: http://www.bbc.com/news/technology-44209064

Шинэ мэдээ