НИТХ-ын "Аз жаргалтай Улаанбаатар хот хороо"-ны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Удирдах Зөвлөл, НИТХ-ын  "Аз жаргалтай Улаанбаатар хот хороо"-ны төлөөлөгчидтэй 2017 оны 05 сарын 08-ны өдөр уулзалт хийлээ. 

Уг уулзалтаар Танхим болон "Аз жаргалтай Улаанбаатар хот хороо"-ны хамтын ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцсэн юм.  

Уулзалтын эхэнд Төр хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах боложтой салбар болон төслүүдийн талаар хэлэлцсэн бол цаашлаад Нийслэлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгоход Танхим манлайлан оролцож, бодлогын хүрээнд хамтарч ажиллах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах тал дээр хамтарч ажиллах зэрэг олон асуудлын хүрээнд хэлэлцэж, нэгдсэн нэг ойлголтонд хүрсэн юм.