"Time" сэтгүүл "оны онцлох хүн"-д нэр дэвшигчдээ танилцуулжээ

 

“Time” сэтгүүл оны "Онцлох хүн"-д нэр дэвшиж байгаа 10 хүнийг танилцууллаа. Жагсаалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трампаас эхлээд Их Британийн Хааны гэр бүлийн шинэ гишүүн Меган Маркл зэрэг хүмүүс багтсан байна. Харин энэ жил сэтгүүлчид дундаас Саудын Арабын амиа алдсан сэтгүүлч Жамал Хашоггигийг сонгон нэр дэвшүүлсэн байна. Сонирхуулахад, "Black Panther" киноны найруулагч Риан Куглер энэ жилийн "Оны шилдэг хүн"-д мөн нэр дэвшжээ. Учир нь түүний бүтээл энэ жил нийт 1.3 тэрбум ам.долларын орлого олж, дэлхийн хамгийн өндөр орлого олсон 10 киноны есдүгээрт бичигдэх болсон аж. Азийн баячууд 2014 оноос хойш хамгийн өндөр хурдтайгаар баяжиж байгаа бүлэг хүмүүс байгаа ч энэ оноос өсөлтийн хурд нь хязгаарлагдаж эхэлсэн байна.