“Air China” энэ сарын 12-ноос Улаанбаатар-Хөх хот чиглэлд шууд нислэг үйлдэнэ

БНХАУ-ын хамгийн том агаарын тээврийн компани “Air China” энэ сарын 12-ноос Улаанбаатар - Хөх хотын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ гэж “China Daily” мэдээллээ. 

“Boeing 737-800” маркийн онгоцоор үйлдэгдэх энэхүү шууд нислэг нь долоо хоногт хоёр удаа буюу мягмар, ням гарагт хийгдэх юм байна. Нислэгийн шинэ гарц нээгдсэнээр хоёр орны аялал жуулчлал хөгжихөөс гадна бүс ба зам санаачилгын хамтын ажиллагааг тэлнэ гэж гэж “Air China” компани мэдээлж байна.