Өнөөдрийн онцлох үйл явдлууд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Apple” компани борлуулалтын орлогын төлөвийг сүүлийн 20 жилд анх удаа бууруулсны дараа хувьцааны ханш нь 10 хувиар буюу сүүлийн зургаан жилд байгаагүйгээр огцом уналаа. Улмаар зах зээлийн үнэлгээ нь 71 тэрбум ам.доллароор буураад байна.

 

Дэлгэрэнгүй: http://news.gogo.mn/r/234734

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Хятадын Huawei компани дэлхийн хоёр дахь том ухаалаг гар утас үйлдвэрлэгчийн байр суурийг Apple компанитай булаацалдан өрсөлддөг билээ. Тэгвэл тус компани шинэ жилийн мэндчилгээгээ твиттер сүлжээнд тараахдаа өрсөлдөгчийнхөө iPhone гар утсыг ашиглаж алдаа гаргасан юм. 

 

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1h07

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Blackwater” компанийг үүсгэн байгуулагч Эрик Принс цахилгаан автомашины цэнэг хураагуурт ашиглагддаг металлын бизнест хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгааг “Financial Times” мэдээлсэн байна. 

 

Дэлгэрэнгүй:https://www.directorstalk.net/blackwater-founder-launches-fund-to-invest-in-electric-car-battery-metals/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компанийн хувьцааны ханш өнгөрсөн нэг жилийн хугацаанд 79 орчим хувиар буурсан байна. Тус 2018 онд хайгуулын хоёр өрөмдлөг хийсэн бөгөөд дөрвөн өрөмдлөг хийх санхүүжилтээ бүрдүүлээд байсан юм. Судалгааны дүнд илрүүлсэн “Fox”, газрын тосны XX блокийн “Red Deer” гэсэн боломжит хоёр талбайг шинээр тогтоосон байна. Мөн 2019 оны эхний хагас жилд эдгээр байршлуудад өрөмдлөг хийхэд шаардлагатай 17 сая ам.долларын санхүүжилтийг тус компани бүрдүүлээд байгаа юм. “Petro Matad” компани өмнө нь “farm out” хийх түнш хайж байгаа талаар мэдээлж байв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Дэлхийн хэмжээнд тансаг зах зээл 2019 онд ч мөн өсөлтөө хадгалах төлөвтэй байна. Нью-Йоркт төвтэй тансаг зах зээлийн судалгааны “Luxury Institute” байгууллага олон улсын хэмжээнд тансаг зах зээлийн 4000 орчим худалдан авагчийн дунд судалгаа явуулахад 29 хувь нь 2019 онд зарцуулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нь өмнөх хоёр жилийн өсөлтийг хадгалсан үзүүлэлт болж байгаа юм. Үүний дотор Их Британид тансаг зах зээлийн борлуулалт хамгийн их өсөх төлөвтэй байгааг “Luxury Institute” тайландаа онцолжээ. Британичуудын тансаг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалт нэг хүн тутамд 21 мянган ам.долларт хүрч өсөх төлөвтэй байна.