Энэ онд 4447 иргэн ипотекийн зээл аваад байна

 

 

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний 9 сарын байдлаар нийт 313 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,447 иргэнд олгожээ.

Өнгөрсөн сард

  • Монголбанкны эх үүсвэрээс 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 243 иргэнд,
  • Засгийн газрын эх үүсвэрээс 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 130 иргэнд,
  • Банкууд өөрийн эх үүсвэрээс нийт 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 111 иргэнд тус тус олгосон байна.