Шинэ төрлийн луйврын схемээр хэдэн зуун сая рублиэ алджээ

Шинэ төрлийн луйврын схем хойд хөршид газар авч, олон иргэд хохирсон талаар Лента цахим хуудаст мэдээлжээ. Луйвар нь интернэт орчинд хурдацтай тархаж байгаа юм байна. Луйварчид хэрэглэгчдээс хонжворгүй байна гэж байхгүй хонжворт сугалаа эсвэл төлбөртэй судалгаанд оролцохыг хүсдэг. Ингээд ямар ч тохиолдолд хэрэглэгчид ашигтай гэсэн ойлголт төрүүлээд цахим картны дугаар, гар утасны сим карт гэх мэт тодорхой мэдээллийг шаардаж авдаг юм байна.

Ийм төрлийн луйврын схемийн золиос болсон гэсэн мэдээлэл энэ сарын эхээр хуулийн байгууллагад олноороо ирэх болсон бөгөөд хохирлын хэмжээ нь хэдэн зуун сая рублиэр хэмжигдэж байгаа аж.