​Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц 5-6 сарын хэрэгцээг хангана

Коронавирусийн халдварын эрсдэлтэй байгаа энэ үед стратегийн хүнсний нөөц дотоодын 5-6 сарын 

хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд байгааг Монголбанк болон гаалийн мэдээллээс харж болохоор байна. Тухайлбал дотоодоосоо хангадаг гурилын агуулахад байгаа нөөц 158 хоногийн хэрэгцээг хангахаар байгаа аж. Мөн I сард 330 мянга орчим ам.долларын дээд гурилыг Итали, Казахстан улсаас импортолжээ. Мөн 190.8 мянган тонн төмс хураасан нь дотоодын хэрэгцээнээс давж, 120 хувьд хүрсэн байна. Манжин, лууван дотоодын хэрэгцээг бүрэн хангахаар байгаа бол бусад хүнсний ногоо 40 орчим хувьд байгаа юм байна. Харин гадаадын зах зээлээс 100 хувь хамааралтай байдаг элсэн чихрийн импорт I сард өмнөх оны мөн үеэсээ 18 хувиар өсөж, 2.7 сая ам.доллар хүрсэн байгааг гаалийн статистикаас харж болохоор байна. Түүнчлэн цагаан будааны импорт I сард өмнөх оны мөн үеийнхээс 16 хувиар өсөж, 975 сая ам.доллар давсан. Улс орноор задлаад харвал Вьетнамаас хамгийн өндөр буюу 37 хувь, БНХАУ-аас 35.2 хувийг нь импортолжээ. Гэвч цагаан будааг Зүүн өмнөд Азийн улсуудаас БНХАУ-аар дамжуулан тээвэрлэдэг учир тасалдах магадлалтайг Гаалийн ерөнхий газар мэдээлж байсан юм.