Хөгжиж буй орны өр 63 их наяд болж өслөө

Хэд хэдэн хөгжиж буй орнуудын төлөөлөл эдийн засгийн хямралд өртөөд байна. Шалтгаан нь ерөнхийдөө Америк худалдааны хатуу бодлого баримталж эхэлсэн явдал юм.

Hundreds of Argentines line up outside exchange houses in Buenos Aires'financial district to buy dollars as the peso dropped to record lows,March 22, 2002. Argentina's peso plummeted to record lows despite efforts by the Central Bank to prop up the local currency.REUTERS/Enrique MarcarianRR/SV - RP3DRHZFINAA

Үүнээс гадна эдгээр улсууд гадаад санхүүжилтээс хэтэрхий хамааралтай ажээ. Аргентины хувьд 50 жилд үзэгдээгүй ган болж үр тарианы экспорт нь огцом буурсан, Туркийн хувьд Америктай улс төрийн зөрчил үүссэнээс болж Америк Туркийн зарим бараан дээр тариф тогтоосон, Индонезийн хувьд урсгал тэнцлийн маш том алдагдалтай зэргээс болж эдгээр улсуудын валютын ханш огцом унаад байна. Мөн эдгээр улсууд маш их өртэй байгаа юм. Хөгжиж буй орнуудын өр 2007 онд 21 их наяд ам.доллар байснаас 2017 онд 63 их наяд ам.доллар болж нэмэгджээ.