Өнөөдрийн онцлох үйл явдлууд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ГАДААД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Volkswagen” компани “Volvo”-ийн “WirelessCar Telematics” компанийн хувьцааны 75 хувийг 122 сая ам.доллароор худалдаж авахаар болсон байна. “WirelesscCar” компани автомашинуудыг хооронд нь утасгүй сүлжээгээр холбох систем нийлүүлдэг юм.

 

Дэлгэрэнгүй:https://www.reuters.com/article/us-volkswagen-digital-volvo/volkswagen-buys-volvos-connected-car-unit-for-122-million-idUSKBN1OI15H

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Илон Маскийн "The Boring Company" анхныхаа нүхэн гарцын туршилтыг амжилттай явуулсан байна. Тус компани энэхүү төсөлдөө 40 сая ам.доллар зарцуулсныг Илон Маск бүгдийг нь хувиасаа гаргасан гэж мэдэгджээ.

 

Дэлгэрэнгүй:https://www.cnbc.com/2018/12/19/elon-musk-unveils-boring-company-tunnel.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-АНУ-ын Boeing компанийн удирдлага нийт 20 тэрбум ам.доллараар хувьцаагаа эргүүлэн худалдаж авах хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Удирдлагын шийдвэр нь нисэх онгоц үйлдвэрлэгч хөрөнгө оруулагч нартаа цаашид ч ногдол ашиг ахиу хуваарилах гэж буйн илрэл болж байна.

 

Дэлгэрэнгүй:https://www.cnbc.com/2018/12/17/boeing-raises-its-dividend-20percent-boosts-buyback-plan-to-20-billion.html

 

 

ДОТООД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Монголбанк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор өнөөдрөөс /2018.12.20/ эхлэн алт худалдан авах үнээ нэмлээ. Ингэснээр нэг грамм алтыг 106 мянган төгрөгөөр худалдан авч байгаа юм. Одоогоор Монголбанкинд 3.2 тэрбум ам.долларын гадаад валютын нөөц байгаа юм. Монголбанк нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, хариуцлагатайгаар олдворлосон алтыг эх орондоо тушаахыг уриалж олон ажил зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд алтны гарал үүслийг тодорхой болгох, гар аргаар олт олборлож байгаа хүмүүст хүрч ажиллах зэргээр олон ажил зохион байгуулсан. Үүний нэг хэлбэр нь, энэ жил Баянхонгор аймаг болон Дархан-Уул аймагт сорьцын лаборатори байгуулсан явдал юм. Монголбанк нь эдгээр лабораториас 160 орчим кг алт худалдан авчээ. Ингэснээр Монголбанк 2018 онд 21 тонн алт худалдан аваад байгаа юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Улаанбаатар хотын гэр хорооллыг орлогод нийцсэн “Эко” хороолол болгон хөгжүүлэх төслийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд болон Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч нар гарын үсэг зурлаа.

Энэ хүрээнд 53 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх юм байна. Үүнээс 50 сая ам.долларыг Азийн хөгжлийн банкны уур амьсгалын “Ногоон сан”-аас, гурван сая ам.долларыг Дэвшилтэт технологийн ногоон сангаас тус тус олгоно гэж Азийн хөгжлийн банк мэдээллээ. Цаашид Азийн хөгжлийн банкнаас 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох гэрээ, Уур амьсгалын ногоон сангаас олгох 95 сая ам.долларын гэрээ байгуулах юм байна. Мөн төслийн хүрээнд барилгын компаниуд, арилжааны банкнуудаас 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор төлөвлөжээ. Төслийг хэрэгжүүлэхдээ сонгогдсон эко хорооллын нутаг дэвсгэрт газар өмчилдөг эсвэл түрээсэлдэг иргэн өөрийн газрыг орон сууцаар солих зарчим хэрэгжинэ гэж Азийн хөгжлийн банк мэдээллээ.