Улаанбаатар хотын Худалдааны Танхим хийсэн ажлаа тайлагналаа

 

Улаанбаатар хотын Худалдааны Танхим (УБХТ) өнөөдөр /2019.05.17/ бүх гишүүдийн хурлаа амжилттай зохион байгууллаа. Хуралд Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгч, "Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, УБХТ-ын Гүйцэтгэх захирал "Делойт" ХХК-ийн захирал Д.Ончинсүрэн, "Улаанбаатар хөгжлийн корпораци"-ийн Гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан зэрэг Удирдах зөвлөлийн болон бүх гишүүдийн төлөөлөл оролцлоо. Түүнчлэн НИТХ-ын дарга Р.Дагва, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нарын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж үг хэлсэн юм.

УБХТ-ын Ерөнхийлөгч, "Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл

 

Бүх гишүүдийн хурлаар 2017-2018 онд Улаанбаатар хотын Худалдааны Танхимаас хийж гүйцэтгэсэн ажлуудаа тайлагнаж, цаашдаа хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан.

УБХТ-ын Гүйцэтгэх захирал "Делойт" ХХК-ийн захирал Д.Ончинсүрэн

Улаанбаатар хотын Худалдааны Танхим (УБХТ) нийслэл хотод бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан төрийн бус байгууллага юм.

Танхимын зорилго нь нийслэлийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хөгжлийн бодлого боловсруулахад бизнесийнхэний оновчтой санаа санаачлагыг эрх бүхий байгууллагуудад хүргэхэд оршдог аж.

Нийслэл хотыг цэвэр цэмцгэр, аюулгүй, иргэдийн тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд худалдааны танхим нэн тэргүүнд анхааран ажиллахаас гадна гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцлийг бүрдүүлж, цаашлаад санхүүгийн төв хот болгохоор зорин ажилладаг байна.

НИТХ-ын дарга Р.Дагва

УБХК-ийн Гүйцэтгэх захирал Ж:Билэгсайхан