Төсвийн ашиг 203 тэрбум төгрөгөөр өсжээ

Төсвийн ашиг 203 тэрбум төгрөгөөр өсжээ

Төсвийн тэнцэл аравдугаар сарын байдлаар 545 тэрбум төгрөгийн ашигтай гарсан талаар Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн мэдээлэлд дурджээ.  Тус төвөөс сар бүр макро эдийн засгийн төлвийг гаргадаг. Үүнд дурдсанаар улсын нэгдсэн төсвийн орлого өмнөх жилийн мөн үеэс 18.9 хувиар, зарлага 15.7 хувиар нэмэгджээ. Мөн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 545 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Төсвийн aшиг өнгөрсөн оны мөн үеэс 203 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгаа аж.