"Тавантолгой түлш" компани 8088 сайжруулсан түлш нөөцөлжээ

 

Шахмал түлшний үйлдвэр байгуулахад шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргана гэж Засгийн газар мэдээллээ. Улаанбаатар хотын сайжруулсан шахмал түлшний жилийн хэрэглээ 600 мянган тонн гэж тооцоолж байгаа аж. “Тавантолгой түлш” компани ирэх оны есдүгээр сарын 15 хүртэл 600 мянган тонн түлш нөөцлөх бөгөөд одоогоор нийт 8088 тонныг нөөцөлсөн гэж Засгийн газар мэдээлсэн юм. Засгийн газрын хуралдаанаар шахмал түлшний нөөц бүрдүүлэх, сайжруулсан түлшний чанарыг олон улсын стандартад хүргэх зорилгоор нүүрс гүн боловсруулах дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж суурилуулахыг даалгасан байна. Ирэх оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гарсан бөгөөд энэ хүрээнд нийслэлийн өрхийн түлшний хэрэгцээг шахмал түлшээр хангах зорилттой байгаа юм. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд одоогоор Сонгинохайрхан дүүргийн найман хорооны 26 мянга гаруй өрхөд 80 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх зургаан аж ахуйн нэгж ажлаа эхэлсэн байна. Ингэснээр түүхий нүүрсний хэрэглээг 150 мянган тонноор, PM2.5-ыг 150-аар бууруулна гэж Засгийн газар мэдээллээ.