Суудлын автомашин угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлэхээр боллоо

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлыг түшиглэсэн хот барих төслийн хүрээнд Монголд суудлын автомашин угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлэхээр шийдэж энэ сарын 8-ны өдөр “Нэг бүс, нэг зам”  Ханжоу хотод санамж бичиг байгууллаа.

 

 “АГТ Ауто” ХХК-ийг байгуулан суудлын автомашин үйлдвэрлэлийн салбарт олон жилийн туршлагатай Япон, Тайванийн хөрөнгө оруулалттай Юлон групп болон БНХАУ-ын төрийн өмчит Донгфень компаниудтай хамтран жилд 1000 гаруй автомашин угсрах хүчин чадалтай дунд гарын жип машин угсрах үйлдвэрийг 2019 онд багтаан ашиглалтанд оруулж, 2020 оны 4 сард эхний 100 машиныг үйлдвэрээс гаргах зорилт тавин ажиллах юм байна.