Оросын үнэт эдлэл зардаг дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүний 70 хувь нь хуурамч

ОХУ-ын Сангийн сайдын орлогч Алексей Моисеев Төрийн Думын мягмар гаригийн хуралдаан дээр ноцтой мэдэгдэл хийжээ. Тэрээр алт мөнгө, үнэт эдлэл зардаг  дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүний 70 хувь нь хуурамч байдаг гэсэн байна. Түүний хэлснээр энэ хууль бус худалдааны үнийн дүн 50 тэрбум рублиэс илүү гарч байгаа ажээ. “Хуурамч бараа бүтээгдэхүүний худалдааны дүн 50 тэрбум рублиэс давдаг гэсэн баримт бидэнд байна. Энэ бол хууль бус буюу хуурамч үнэт эдлэлийн худалдааны дүн. Харин хууль ёсных нь дөнгөж зургаан тэрбум рубль байгаа. Таны худалдаж авсан үнэт эдлэл харлах юм уу эсвэл ногоорч байвал тэнд алттай хамт өөр металл хольсон гэсэн үг. Энэ нь таны мөнгө 50 тэрбум дотор буюу хууль бус зах зээлд орсныг харуулна” гэж тэрээр хэлжээ.