Өнөөдрийн онцлох үйл явдлууд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Huawei Technologies” компани Их Британийн харилцаа холбооны дөрвөн компанитай 5G сүлжээний утасгүй төхөөрөмж турших хоёр тэрбум еврогийн гэрээ байгуулаад байна. Тухайлбал, гэрээний хүрээнд “Telefonica” компанитай хамтран Лондон хотод 200 цэгт 5G сүлжээ туршихаар болжээ. 

 

Дэлгэрэнгүй: https://www.bloomberg.com/news/articles/2018-12-21/china-s-huawei-adds-to-u-k-presence-as-security-concerns-grow

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Япон болон Кувейтийн компаниудын хамтарсан хөрөнгө оруулалттай газрын тос боловсруулах “Нги Сон” үйлдвэр Вьетнамд нээлтээ хийжээ. “Нги Сон” нь газрын тос боловсруулах Вьетнамын хоёр дахь үйлдвэр болж байгаа бөгөөд ирэх оны арван сараас эхлэн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр өдөрт 200’000 баррель газрын тос үйлдвэрлэх юм. 

 

Дэлгэрэнгүй: https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20181224_06/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Ливаны ард иргэд нийслэл Бейрут хотод хээл хахууль, доройтсон эдийн засаг, улс төрийн зөрчилдөөний эсрэг өнгөрсөн ням гарагт жагссан тухай Ливаны үндэсний мэдээний агентлаг мэдээллээ.

Жагсагчдын ихэнх нь засгийн газрын ойролцоо цугласан бөгөөд зарим жагсагч саяхан Францад болсон эсэргүүцэлтэй адил шар хантааз өмсжээ.

 

Дэлгэрэнгүй:http://www.asianews.it/news-en/Beirut%2C-hundreds-of-citizens-protest-political-stalemate-and-economic-crisis-45757.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-МҮХАҮТ-с зохион байгуулдаг “Энтрепренер-2018” оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа өнгөрөгч 12-р сарын 21-нд болж өнгөрлөө. Уг арга хэмжээний Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч номинацид Очир Дагинас ХХК-н Экспортын үйлдвэр шалгарсан байна.

 

Дэлгэрнгүй: https://ikon.mn/n/1gpn