Монгол Улс 11.6 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийжээ

Монгол Улс 11.6 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийжээ. Үүнээс экспорт 6.5 тэрбум  ам.долларт хүрсэн байна. Экспортын орлогын 5.5 тэрбум ам.долларыг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. Мөн төмөрлөгийн экспорт 56.7 сая ам.доллар, үнэт чулуу, металлынх 344.9 сая ам.доллар байна.

Тэгвэл импорт 5.1 тэрбум ам.доллар болов. Импортын дийлэнхийг машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. Тодруулбал, Монгол Улс эхний арван сард 360.8 сая ам.долларын хүнсний бэлэн бүтээгдэхүүн импортолсон бол 1.1 тэрбум ам.долларын эрдэс, 924.7 сая ам.долларын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн тоног төхөөрөмж, сэлбэг, эд анги, тэрбум ам.долларын машин техник төхөөрөмж гаднаас худалдан авчээ.