Ирэх онд Монголын эдийн засаг 6.3 хувиар өснө

Монгол Улсын эдийн засаг 2018 оны эцэст 5.2 хувь, 2019 онд 6.3 хувиар өснө гэж “Fitch” агентлаг төсөөлж байна. Харин “S&P” агентлагийн тооцоолсноор ирэх гурван жилд эдийн засаг дунджаар 5.5 хувиар өсөх төлөвтэй байна. Уул уурхайн мега төслүүдийн хэрэгжилт хүлээлтээс өндөр байж, эдийн засгийн өсөлт дараагийн нэг жилийн хугацаанд төсөөллөөс давсан тохиолдолд зээлжих зэрэглэлийг сайжруулах боломжтой гэж “S&P” агентлаг мэдэгдсэн юм. Оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын эдийн засаг 6.3 хувиар өссөн нь шинжээчдийн таамгаас даваад байна. Мөн Засгийн газраас ирэх онд “Эрдэнэс Таван Толгой” компанид IPO хийхээ мэдэгдсэн юм. Хэдий тийм боловч "2020 оны сонгууль, түүхий эдийн үнийн уналт Монгол Улсын эдийн засгийн гол эрсдэл" гэж Fitch” агентлагийн Ази, Номхон далайн орнуудын зээлжих зэрэглэл хариуцсан захирал мэдэгдсэн юм