Дэлхийд 4.5 тэрбум хүн интернэт ашигладаг

Дэлхий даяар 4.5 тэрбум хүн интернэт ашиглаж байгаа талаар “We Are Social” компани тайландаа онцоллоо. Энэ нь жилийн өмнөхөөс долоон хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Өөрөөр хэлбэл дэлхийн нийт хүн амын 60 орчим хувь нь хэдийн интернэтэд холбогджээ. Мөн нийгмийн сүлжээ сайтуудыг хэрэглэгчдийн тоо 3.8 тэрбумын босго давжээ.

Хэрэглэгчид өдөрт дунджаар зургаан цаг 43 минутыг цахим орчинд зарцуулж байгааг тус компани тайландаа дурджээ. Харин Монгол Улсын тухайд “Facebook”-ээр зар сурталчилгаа дамжуулахад дунджаар 2.1 сая хүнд хүрэх боломжтой гэж тооцоолсон байна. Энэ нь өнгөрсөн улирлаас тав орчим хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Үүнээс гадна “Instagram” дахь хүйсийн харьцааг харвал Монгол Улсад 260 мянган эмэгтэй хэрэглэгч буюу нийт хэрэглэгчдийн 62 хувьтай тэнцсэн үзүүлэлттэй гарчээ