Гадаад худалдааны бараа эргэлт 26 хувиар өсчээ

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2018 оны эхний 7 сард 7382.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 26.0 хувиар буюу 1525.3 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 851.0 сая ам.доллар болсон байна.

Манай улс 2018 оны эхний долоон сард дэлхийн 146 улстай худалдаа хийснээс 60 улсад бараагаа экспортолж, 144 улсаас гарал үүсэлтэй барааг импортолжээ.

ЭКСПОРТ

Экспорт 4116.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 596.4 сая ам.доллараар буюу 16.9 хувиар өссөн байна.

Экспортод гарсан өөрчлөлтийг БТКУС-ийн барааны 21 хэсгээр авч үзвэл 13 хэсгийн барааны үнийн дүн өссөн байна. Tрдэс бүтээгдэхүүний экспорт 614.8 сая ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 55.8 сая ам.доллараар тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ