Браво: Агаар чийгшүүлэгч машиныг ажилчид санаачлан хийжээ

Баянгол дүүргийн Тохижилт үйлчилгээнийхэн усалгааны төхөөрөмж санаачлан хийж машинд суурилуулан өчигдөр туршжээ. 16 тн усны багтаамж бүхий машиныг "Шинэ өргөө" ОНӨААТҮГ-ын ажилчид хийсэн байна. 

Уг машинаар Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө,Чингүнжав, Амарсанаагийн гудамжны төв замд усалгаа, чийгшүүлэлт хийсэн бөгөөд тоосжилт багасгах зорилгоор өдөр ээлжлэн ажиллуулахаар төлөвлөжээ.