"Бизнесийн орчин" форум болно

 

 

“Блумберг ТВ Монголиа”-гийн Эдийн засагчдын клубээс "Бизнесийн орчин" форум зохион байгуулна.

Эдийн засагчдын клуб өнгөрсөн хоёр жилд макро эдийн засгийн нөхцөл байдал, санхүүгийн зах зээл ба дараагийн хямрал, эрсдэл; улсын өрийн ачаалал; улсын төсөв, татвар, валют зэрэг сэдвүүдээр чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэн, улс орны эдийн засгийн гадаад, дотоод эрсдэл, шийдвэрлэх асуудлуудыг томъёолж, байр сууриа хуваалцаж ирсэн юм.

Мөн бодлогын санал, зөвлөмжөө Сангийн Дэд сайд Х.Булгантуяад гардуулсан.

Энэ удаа клубийн ээлжит уулзалтаа өргөжүүлж, энэ сарын 4-нд Блю Скай Тауэрт форум хэлбэрээр зохион байгуулна.

Дэлхийд нүүрлэж болзошгүй хямрал Монголын эдийн засагт ямар эрсдэл авчрах вэ? Бизнес эрхлэх боломж хэр хумигдаж байна вэ зэрэг асуудлын шийдлийг "Бизнесийн орчин” форум эрэлхийлж, бүтээлч мэтгэлцээн өрнүүлэх юм байна.