Алтны үнэ сүүлийн зургаан жилийн хамгийн өндөр түвшинд хүрлээ

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд саарч, АНУ болон БНХАУ-ын хооронд үүссэн худалдааны маргаан, дэлхийн томоохон орнуудын Төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх хандлагатай, геополитикийн эрсдэлээс үүдсэн тодорхой бус байдал зэргээс шалтгаалан эрсдэл багатай хөрөнгө оруулалт руу хошуурч байна.

 

 

Ингэснээр алтны үнэ 2019 онд нийт 17 хувиар өсч, 1500 ам.доллар/унц-д хүрсэн нь сүүлийн 6 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм.

Хүснэгт 1. Алтны үнэ, үнийн өсөлт /2019/

 

 

Алтны үнэ

Үнийн өсөлт /QoQ/

Үнийн өсөлт /YoY/

2018Q4

1282

7.6%

-1.5%

2019Q1

1292

0.8%

-2.5%

2019Q2

1409

9.1%

12.5%

2019.07.31

1413

10.1%

15.4%

2019.08.29

1527

16.9%

27.1%

Эх үүсвэр: Блүүмберг