Гүний уурхайн ханган нийлүүлэлт, хамтын ажиллагааны боломжийг танилцуулав

Гүний уурхайн ханган нийлүүлэлт, хамтын ажиллагааны боломжийг танилцуулав Улаанбаатар хотын Худалдааны Танхим гишүүн байгууллагууддаа зориулан “Оюу Толгой ХХК-ын гүний уурхайн ханган нийлүүлэлт, хамтын ажиллагааны боломж” нэртэй танилцуулга, чөлөөт уулзалтыг 5 сарын 12 нд зохион байгууллаа. Уулзалтаар Оюу Толгой ХХК-ын Ханган нийлүүлэлт хариуцсан менежер Леон Леопард гүний уурхайн ханган нийлүүлэлтийн ажиллагаанд хувийн хэвшлүүд хэрхэн оролцож хамтран ажиллах боломжтой талаар танилцуулсан юм. Энэ үеээр уулзалтад оролцогчид ханган нийлүүлэлтийн талаар сонирхсон асуултууддаа хариулт авлаа.

Шинэ мэдээ