Улаанбаатар хотын Худалдааны Танхим, Унгар улсын нийслэл Будапешт хотын Худалдаа аж үйлдвэрийн Танхим хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Гүйцэтгэх захирал О.Амартүвшин 4-р сарын 20-нд Унгар улсын нийслэл Будапешт хотод зочилж Будапештын Худалдаа аж Үйлдвэрийн Танхимын үйл ажиллагаатай танилцав. Тэрээр УБХТ, Будапешт хотын Худалдаа аж Үйлдвэрийн Танхимтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү санамж бичигт хоёр хотын Худалдааны Танхимын хоорондын бизнесийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, хоёр талын бизнес эрхлэгчдийг дэмжих, бизнес хурал, уулзалтыг зохион байгуулах, мэдээлэл солилцох  зэрэг зорилтууд багтжээ. 

Шинэ мэдээ