"Шүүхийн бус аргаар бизнесийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, олон улсын туршлага” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна.

Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитраас "Шүүхийн бус аргаар бизнесийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, олон улсын туршлага” сэдэвт мэдлэг мэдээлэл түгээх сургалт, уулзалтыг Монгол Австралийн нийгэмлэгийн тусламжтайгаар 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна.


ХӨТӨЛБӨР

09.00-09.10 Оролцогчдыг бүртгэх, сургалтын материал тараах
09.10-09.20 Нээлтийн үг: Монгол Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн Хүний нөөцийн хөгжил, түншлэлийн менежер Л.Энхтүвшин нээж үг хэлнэ. 
09.20-10.00 Сургалт: Бизнесийн маргаан, санал зөрөлдөөнийг хувийн эрх зүйн хүрээнд шийдвэрлэх арга механизмууд, олон улсын туршлага, хандлага. Арилжааны маргааныг арбитраар шийдвэрлүүлэхийн давуу болон сул тал, онцлог /С.Оргодол - Арбитрч, Судлаач/ 
10.00-10.40 Бизнесийн маргааныг арбитраар хянан шийдвэрлүүлэх аажиллагааны үе шатууд, анхаарах асуудлууд /С.Оргодол - Арбитрч, Судлаач/
10.40-11.00 Асуулт, хариулт
11.00-11.10 Завсарлага
11.10-11.30 Танилцуулга: Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Арбитр /С.Энхцэцэг, Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Арбитрын дарга/
11.30-12.10 Сургалт: Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Арбитрын маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, зөвлөмж /С.Энхцэцэг, Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Арбитрын дарга/
12.10-12.30 Асуулт, хариулт
12.30-13.30 Үдийн цай

Сургалт болох газар: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн өргөн чөлөө, Галакси цамхаг, 10 давхар