УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДЭРГЭДЭХ АРБИТР, МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 

2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг болон УБХТ-ын дэргэдэх Арбитрын дарга С.Энхцэцэг нар нь хамтран ажиллах санамж бичгийг 2 жилийн хугацаатай байгуулав. Энэхүү хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2 тал дараах үйл ажиллааг хэрэгжүүлэхээр тохиролцов.

  • Монголын Хуульчдын Холбооны гишүүн хуульчдад арбитрын чиглэлээр сургалт зохион байгуулах;
  • Хуульч нарыг бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр сургалт, бизнес уулзалтад хамруулах;
  • Бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хууль тогтоомж боловсронгуй болгох, төрийн бодлогод нөлөөлөх;
  • Монголын Хуульчдын Холбооны гишүүн хуульчдыг УБХТ-ын дэргэдэх Арбитрын арбитрчаар ажиллахад дэмжлэг үзүүлэх, сургах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах;
  • Арбитрын олон улсын практик, туршлагыг нэвтрүүлэх чиглэлийн сургалт, семинарт хуульчдыг байнга оролцуулах.