ОУ-ын арбитрч, хуульч, өмгөөлөгч, арбитрын чиглэлийн судлаач, эрдэмтдэд зориулсан cургалт зохион байгуулагдлаа

АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 22-24ний өдрүүдэд ОУ-ын арбитрч, хуульч, өмгөөлөгч, арбитрын чиглэлийн судлаач, эрдэмтдэд зориулсан мэргэжлийн өндөр түвшний сургалт зохион байгуулагдлаа. Олон улсын Худалдааны Танхимаас зохион байгуулсан тус сургалтад дэлхийн 30 гаруй орны 65 төлөөлөл оролцсноос УБХТ-ын дэргэдэх Арбитрын дарга С.Энхцэцэг оролцсон юм. Онцлон дуулгахад уг сургалтанд оролцож буй Азийн орны цорын ганц төлөөлөл байв.
Тус сургалтын үеэр ОУ-ын бизнесийн маргааныг шийдвэрлэхэд улс орнуудын, эрхзүйн ялгаатай тогтолцоо, соёлын ялгаанаас үүсдэг саад бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэх, арбитрын ажиллагааны техник, арга зүйг сайжруулах, онол, практикийн бусад асуудлыг хэлэлцсэн байна. Мөн ОУ-ын Арбитрчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг олгосноороо өндөр ач холбогдолтой сургалт болсныг онцолсон юм. 
Түүнчилэн Олон Улсын Худалдaaны Танхимын дэргэдэх Арбитрын дүрэм журамд оруулах нэмэлт өөрчлөлтийг танилцуулсан нь уг дүрэм, журам, стандартад суурилан боловсруулсан УБХТ-ын дэргэдэх Арбитрын үйл ажиллагаанд нэн чухал байв. 
Тус сургалтад оролцсоноор УБХТ-ын дэргэдэх Арбитрын үйл ажиллагааг ОУ-ын арбитрчдад сурталчилан таниулаад зогсохгүй, ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай арбитрч, хуульчдаар хүрээгээ тэлэх, хамтарч ажиллахаар болсныг дуулгахад таатай байна.

 

 

Шинэ мэдээ