Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх Арбирт, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитр, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо 2016 оны 3 сарын 07-нд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд дараах үндсэн чиглэлийн хүрээнд хамтран ажиллана.

Үүнд:

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдөд арбитрын чиглэлээр сургалт зохион байгуулах. Өмгөөлөгч нарыг бизнес эрхлэгчдийн  хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр гадаад, дотоодод сургалт, бизнес уулзалтад хамруулах. Хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах.   

Монголын   Өмгөөлөгчдийн   Холбооны   гишүүн   өмгөөлөгчдийг   Улаанбаатар   хотын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитрын арбитрчаар ажиллахад дэмжлэг үзүүлэх, сургах мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, Арбитрын олон улсын практик, туршлагыг нэвтрүүлэх чиглэлийн сургалт,семинарт

өмгөөлөгчдийг байнга оролцуулах зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэх юм.

Уг санамж бичгийн хүрээнд ойрын хугацааны зорилтот хамтын ажлууд төлөвлөгдсөн бөгөөд 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд үйл ажиллагааны нэгдмэл байдлыг ханган ажиллах тал дээр харилцан үр дүнгээ хэлэлцэж байхаар боллоо.