ЖДҮХС-д 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иржээ

 Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүлээн авч дууслаа. Энэхүү нэг сарын хугацаанд 1576 төсөл хэрэгжүүлэгчийн 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүртгэгджээ.

 

Эдгээр төслүүдийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангиллаар авч үзвэл:

 

- Улаанбаатар хотод 20.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн бичил ангилалд бүртгэгдсэн 697 ААН-ийн 95.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт

- Орон нутагт 20.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн бичил ангилалд бүртгэгдсэн 807 ААН-ийн 78.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт

- 300.0-1000.0 сая төгрөгийн зээл хүссэн жижиг ангилалд бүртгэгдсэн 65 ААН-ийн 49.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт

- 1-2.5 тэрбум төгрөгийн зээл хүссэн дунд ангилалд бүртгэгдсэн 7 ААН-ийн 14.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт тус тус эзэлж байна.

Шинэ мэдээ