Импорт өнгөрсөн оноос 4,3 хувиар өсжээ

Монгол Улс 2019 онд нийт 6.1 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортложээ. 

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, энэ нь 2018 оны гүйцэтгэлээс 4.3 хувиар өссөн дүн болж байгаа юм. Үүнээс 20.2 хувийг машин механик тоног төхөөрөмж, 22.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлжээ. 

Нийт эрдэс бүтээгдэхүүний 85 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. Мөн өнгөрсөн онд авто болон агаарын тээврийн хэрэгслийн импорт анх удаа нэг тэрбум ам.доллар давж, өмнөх оноосоо 30 орчим хувиар нэмэгдсэн байна. Энэ нь нийт импортын 19 хувьтай тэнцэж байгаа юм.



Шинэ мэдээ