Факторингийн үйл ажиллагааг хөгжүүлэх сургалт зохион байгуулав

Факторингийн үйл ажиллагааг хөгжүүлэх сургалт зохион байгуулав

Санхүүгийн зохицуулах хороо Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран "Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт болон факторингийн үйл ажиллагааг хөгжүүлэх нь" сэдэвт сургалт, семинарыг Банк бус санхүүгийн байгууллагуудад зориулан 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалт, семинар, хэлэлцүүлэгт факторингийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй болон бусад 80 ББСБ-ын ажилтан, албан хаагчдыг хамруулж байгаагаас гадна Хорооны холбогдох албан хаагчид оролцов.

Мөн Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн өмнөд азийн санхүүгийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийн дарга ноён Жинчанг Лай, Олон улсын факторингийн холбооны Хойд азийг хариуцсан бүсийн захирал ноён Лин Хуй нар оролцож шилдэг туршлага, мэдлэг мэдээллээ хуваалцаж байна.

Факторингийн үйл ажиллагааг хөгжүүлснээр энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт, эрсдэл багатай санхүүгийн үйлчилгээг харилцагч, үйлчлүүлэгчдэдээ хүргэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх давуу талууд үүсэх бол жижиг, дунд бизнес эрхлэгчдэд төлбөрийн чадвар, бараа, үйлчилгээний нийлүүлэлт сайжрах, татвар болон үүргийн гүйцэтгэлийг цаг хугацаанд нь гүйцэтгэх зэрэг давуу талууд бий болох юм.

Эх сурвалж: СЗХ