БНЭУ: ОХУ, Монголоос коксжих нүүрс импортлох талаар яриа хэлэлцээ хийж байна

Энэтхэг улс ОХУ, Монголоос коксжих нүүрс импортлох талаар яриа хэлэлцээ хийж байгаа гэж тус улсын Газрын тос, байгалийн хий, гангийн асуудал эрхэлсэн сайд мэдэгдлээ.

Энэтхэг улс 2030-2031 онд гангийн үйлдвэрлэлээ 300 сая тоннд хүргэхээр зорьж байгаатай зэрэгцээд коксжих нүүрсний импортын зах зээлээ төрөлжүүлж, цөөн улс орноос хэт хамааралтай байдлаа арилгахыг эрмэлзэж байгаа юм байна.

2016 онд Энэтхэгийн талын төлөөлөгчид Монголд ирж байсан бөгөөд анхандаа нүүрсээ БНХАУ-ын боомтуудаар тээвэрлэх тухай ярьж байсан ч хожим нь ОХУ-ын “Восточный” боомтоор тээвэрлэхээр зорьж эхэлсэн талаар “Bloomberg Quint” мэдээллээ. “Bloomberg Intelligence”-ийн тооцоогоор Энэтхэгийн коксжих нүүрсний импорт 2022 он гэхэд 20 сая тонноор нэмэгдэж, 80 сая тонн болох төлөвтэй байна.


Эх сурвалж: Bloomberg.mn

Шинэ мэдээ