Дели хотын захиргаа агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг чангатгана

Агаарын бохирдлын уршгаар жил бүр 4.2 сая хүн нас барж, эмчилгээний зардалд олон тэрбум ам.доллар зарцуулж байна Дэлхийн эрүүл мэндийг байгууллага мэдээллээ.

Энэтхэгийн Дели болон нийслэл хотын бүсийн агаарын бохирдлын хяналтыг чангатгах арга хэмжээг дараагийн долоо хоногоос хэрэгжүүлнэ гэж тус улсын Байгаль орчны бохирдлоос сэргийлэх албанаас даваа гарагт мэдээллээ. Эрдэмтэд ирэх долоо хоногоос Энэтхэгийн агаарын чанар муудна гэсэн таамаг дэвшүүлж байгаа учраас аравдугаар сарын 15-наас эхлэн Дели болон нийслэлийн бүсийн хотуудад дизелиэр ажилладаг цахилгаан үүсгүүрүүдийг хориглох юм байна.

Мөн Дели хотын захиргаа автомашины зогсоолын үнийг 3-4 дахин нэмэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Ингэснээр иргэд автомашин жолоодох нь багасаж, нийтийн тээврээр зорчих нь нэмэгдэнэ гэж үзэж байна.

Шинэ мэдээ