Наадамчдын зам дагуух 200м замыг өнөө орой түр хаана

Дулааны шугамыг шинэчлэх засварын ажлын хүрээнд Наадамчдын зам дагуух 200м замыг өнөөдөр 23:00 цагаас маргааш 06:00 цаг хүртэл түр хаана.

Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын орон сууцны барилга, МИАТ ТӨХК-ийн дундын ус дулааан дамжуулах гадна шугамыг шинэчлэн, засварлах ажлыг автозамын зорчих хэсэг сүвлэн гүйцэтгэх зөвшөөрөл олгосон боловч хучилтын хавтан эвдэрсэн, сувагт шороо орсны улмаас засварын ажил хийгдээгүй.

Есдүгээр сарын 10-ны Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан дээр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний 23:00 цагаас 2019 оны 09 дүгээр сарын 12-ны 07:00 цагийн хооронд хийж гүйцэтгэн нөхөн сэргээлтийг эргэн танилцуулах нөхцөлтэйгөөр зөвшөөрөл олгож байна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Шинэ мэдээ