"Galaxy Fold" 5 сая гаруй төгрөгний үнэтэй борлуулагдана

Самсунг электроникс нь энэ сарын 26-ны өдрөөс эхлэн АНУ-ын зах зээлд Галакси-Фолд ухаалаг гар утсаа гаргахаар зэхэж байгаа ажээ. Тус компаниас энэхүү арга хэмжээний бэлтгэл ажил болгон өнгөрсөн 12-ны өдрөөс эхлэн АНУ-ын хомепейжээр дамжуулан гар утасныхаа захиалгыг авсан нь гайхалтай үр дүнд хүрчээ.

Үүнээс гадна АНУ-д гаргаж буй  Галакси-Фолд нь LTE-ийг дэмжих бөгөөд нэг бүрийн үнэ нь 1980 ам.доллар буюу 5 сая гаруй төгрөг байх юм байна. Мөн тус компаниас Англи, Франц, Герман зэрэг 15 улсад тавдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн борлуулах зорилготой ажиллаж байгаа ажээ.

Харин дотооддоо энэ оны 5 сарын дундуур зөвхөн 5G зориулалтын загвараар худалдаанд гаргахаар  AT&T ба T-мобайлтай хамтран ажиллахын зэрэгцээ нэг бүрийн үнэ нь 2.4 сая вон буюу 5.3 сая төгрөг байхаар тогтжээ.  

Шинэ мэдээ