Нэвт харагддаг дэлгэцийн патентыг LG электроникс худалдан авчээ

LG электрониксоос нэвт харагддаг дэлгэц бүхий полдабле ухаалаг гар утасны патентыг худалдан авсан тухай Голландын IT-гийн Летс гөү дижиталаас өчигдөр мэдэгджээ. 2015 онд “Мобайл терминал” нэртэйгээр гарч байсан уг патентыг АНУ-ын патентын хороо(USPTO) энэ сарын 9-ний өдөр батламжилсан байна.

Уг гар утас нь эвхэж, дэлгэгдэхээс гадна гар утас таблетаар ашиглахад хамгийн тохиромжтойн дээр дэлгэцийн дөрөвний нэг нь л харагдахгүй орон зайд батерей болон эд ангиудыг суурилуулсан бөгөөд үлдсэн хэсэг нь аль ч талаасаа нэвт харагдахаараа онцлог ажээ.   Патентын мэдээлэлд нэвт харагддаг дэлгэцээс гадна байрлал, хөдөлгөөнийг илрүүлэгч төхөөрөмж суурилуулсан байх юм байна.