Европын сэргээн босголт, хөгжлийн банк УБ-Дарханы зам засварын ажлыг санхүүжүүлнэ

УБ-Дарханы замын өргөтгөлийн санхүүжилтийг Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) хариуцахаар боллоо.

Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын сэргээн босголт хөгжлийн банкийг төлөөлж тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко нар гарын үсэг зурлаа.

Удахгүй тус банкны санхүүжүүлсэн, хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэрийн барилгын ажил, ногоон хотын бичиг баримт боловсруулах ажлууд эхэлнэ.    

Энэ хэлэлцээрийн хүрээнд тус банкнаас 300 сая америк долларын санхүүжилтийг зам тээвэр, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдэд олгоно. Эхний ээлжид үүний 120 сая америк долларыг УБ-Дархан чиглэлийн нэмэлтээр барих, хоёр эгнээ зам барихад хамтран ажиллахаар боллоо.

Энэ зам Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн  хамтын ажиллагааны хөтөлбөр, Бүс ба зам санаачилга, БНХАУ-Монгол-ОХУ Эдийн засгийн коридорын хүрээнд хамрагдах, эдийн засаг, худалдааны чухал ач холбогдол бүхий зам юм. Иймд энэ замыг дөрвөн урсгалтай болгож, Азийн хурдны зам 3 стандартын нэгдүгээр зэрэглэлийн зам болгох юм. Мөн энэ замын ачаалал жилээс жилд нэмэгдсээр байгаа тул хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина: Зам өргөтгөх нь зөвхөн эдийн засгийн төсөл биш. Шинэ эгнээтэй болсноор зарим монгол хүний амьдралд шууд нөлөөтэй гэсэн юм.   

Өнгөрсөн хугацаанд тус банк уул уурхай, уул уухайн ханган нийлүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, аж үйлдвэр, ноолуур, жижиглэнгийн худалдаа, банк санхүү, үйлдвэрлэл үйлчилгээний 102 төсөлд санхүүжилт олгожээ. ЕСБХБ манай улсад нийт 1.7 тэрбум ам.долларын санхүүжилт олгожээ. Өмнө нь хувийн хэвшилд дэмжлэг үзүүлж байсан ч анх удаа төрийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа нь энэ юм.

Удахгүй тус банкны санхүүжүүлсэн, хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэрийн барилгын ажил, ногоон хотын бичиг баримт боловсруулах ажлууд эхэлнэ.    

Шинэ мэдээ