АНУ-д гэнэт халагдсаны тэтгэмж олгодоггүй

БНСУ-ын Эдийн засгийн судалгааны төв Дэлхийн банкны гаргасан “Бизнесийн үйл ажиллагааны тогтворжилт-2019” чансааны мэдээлэлтэй харьцуулвал Өмнөд Солонгосын иргэд ажлын байрнаас гэнэт халагдсан тохиолдолд хууль ёсоор 27.4 долоо хоногийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг болох нь дэлхийн 36 орны чансаанаас 2-т орж байгаа талаар өнөөдөр мэдэгджээ.

Уг жагсаалтыг Турк улс 29.8 долоо хоногоор тэргүүлж удаах байранд БНСУ,  Герман-21.9, Франц-13, Англи-9.3, Итали-4.5, Япон-4.3 долоо хоногоор дараалсан бол АНУ-д гэнэт халагдсаны тэтгэмж олгодоггүй байна. 

Харин манай улсын хувьд энэхүү жагсаалтад хамрагдаагүй ч жагсаалтад хамрагдсан бол нилээн дээгүүр орох нь тодорхой юм. Монгол улсын хөдөлмөрийн хуулинд гэнэт халагдсаны тэтгэмжийг 3 сар буюу ойролцоогоор 12.8 долоо хоногийн цалинтай тэнцэх хэмжээтэй байхаар зааж өгсөн байдаг.

Шинэ мэдээ