Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрээр ММНБИ-д гэрчилгээ олголоо

Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрийн дагуу 2019 оны 4-р сарын 5-нд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтад гэрчилгээ гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Монгол мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь 4400 гаруй мэргэшсэн нягтлан бодогч, 130 гаруй аудитын компани, 21 аймаг дахь 30 салбарыг нэгтгэсэн, дэлхийн болон бүс нутгийн мэргэжлийн байгууллагын албан ёсны гишүүн мэргэжлийн байгууллага юм. Тус институт нь олон улстай хөл нийлүүлэн алхаж, гишүүдээ тасралтгүй хөгжүүлэгч байгууллага байхын тулд нэн түрүүнд олон улсын чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд ISO 9001:2015 гэрчилгээг Стандарт, хэмжил зүйн газраас гардан авлаа.

БҮТЭЭГДЭХҮҮН, ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР

Шинэ мэдээ