Өмнөд Солонгосын эрдэмтэд байгальд 100% шингэдэг гялгар уут гаргаж авчээ

БНСУ-ын Биохими, Технологийн хүрээлэнгийн залуу эрдэмтэд байгальд 100% шингэдэг, хэрэглээний даац бүхий гялгар уут гаргаж авах туршилт, судалгааны ажил амжилттай болсон тухай өнөөдөр мэдэгджээ.    

Энэхүү гаргаж авсан гялгар уутаа одоогоор био-пластик хэмээн нэрлээд байгаа бөгөөд орц найрлаганд нь элсэн чихэр, эрдэнэ шиш, мод, сүрлийн нунтагуудыг ашигласнаар 6 сарын дотор газарт 100% шингэн байгальд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй бүтээгдэхүүн болсон гэж үзэж байгаа аж. 

Мөн даац болон суналтын бат бөх нь 65-70 мега паскаль ба одоогийн хэрэглэж буй гялгар уут/40 мега паскаль/-наас бараг 2 дахин их байгаа нь урагдахгүй давуу талтай юм байна.

Эрдэмтдийн зүгээс “Хамгийн ойрын зорилго маань их дэлгүүрүүдэд хэрэглэгддэг гялгар уутан тор, жимс ногооны хүнсний скоч, тасалдаг уут, ундааны соруул зэрэг дэлхий нийтээр хэрэглэхээс татгалзаж хэл ам дагуулаад буй пластик хэрэглээг байгальд ээлтэй шинэ пластикаар өөрчлөхийг хүссэн” гэжээ.

Мөн нэгэн эрдэмтэн “Сүүлийн үед манай улс пластик хог хаягдлын асуудалд асар их толгой гашилгаж, хөрөнгө зарж байгаа явдал нь бид бүгдийг энэ ажилд ханцуй шамлан орох ажлыг эхлүүлсэн бөгөөд энэхүү нээлт маань тус болоосой гэж хүсэж байна” хэмээн онцолжээ.

Биохими, Технологийн хүрээлэн нь Улсаны Кван Ёг дүүрэгтэй хамтран судалгааныхаа ажлыг хийж, үр дүнд хүрсэндээ сэтгэл хангалуун байгаадаа талархал илэрхийлжээ.  

Шинэ мэдээ