“Tesla” компанийн нийлүүлэлт 44 хувиар уналаа

“Tesla” компанийн нийлүүлэлт энэ оны I улиралд түүхэн дээд буюу 44 хувиар уналаа. Үүнээс үүдэн зах зээлд гараад хоёр хүрэхгүй жил болж байгаа автомашины эрэлт суларч байгааг шинжээчид онцолжээ. 2019 оны эхний гурван сард тус компани АНУ-ын зах зээлд 63,000 автомашин нийлүүлсэн байна.

Энэ нь өмнөх улиралтай харьцуулахад 44 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин Европ, БНХАУ-д нийт 50,900 “Мodel 3” загвар нийлүүлэгдсэн нь шинжээчдийн таамгаас доогуур дүн болж байгаа юм. Үүгээр зогсохгүй зардлаа бууруулж борлуулалтаа нэмэх Илон Маскын төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлж байгаа юм.

Шинэ мэдээ