Биткойны ханш дахин сэргэлээ

Биткойны дундаж ханш мягмар гаригт нэг нэгж нь 5000 ам.доллар давж, 2018 оны 11 дүгээр сарын дунд үеийн хамгийн дээд үзүүлэлтийг шинэчилсэн эвдсэнийг “Coinmarketcap” цахим хуудаснаа харууллаа.  Өчигдөр буюу мягмар гаригт крипто валютын зах зээлд биткойны хамгийн дээд үнэ нэг нэгж нь 5121 ам.долларын ханштай байсан нь тухайн өдрийн 16 цаг 24 минутын байдлаар 4800 орчим ам.долларын /+16/ ханштай байснаас 20%-иар өссөн үзүүлэлт ажээ.

Биткойн нь блокчейны технологид үндэслэсэн крипто валютын систем бөгөөд энэ системд оролцогч дурын хэрэглэгч биткойн “олборлох” /гүйлгээнд гаргах/ боломжтой. Үүний тулд тооцоолон бодох төхөөрөмжийн тусламжтайгаар блокуудын шинэ сүлжээ бий болгох ёстой юм байна

Шинэ мэдээ