Ноолуурын салбарын үйлдвэрлэгчдэд 300 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэлээ

“Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрүүдэд 188 тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон.Тэгвэл энэхүү мөнгөн дүнг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа талаараа ХХААХҮ-ийн сайд дурдсан. Түүний хэлснээр одоогоор 300 тэрбум төгрөг олгох урьдчилсан ойлголцолд хүрээд байгаа юм байна. Хөгжлийн банкнаас ОУВС-тай хийсэн тохиролцооны дагуу зээл нэмэхгүй гэдэг байр суурьтай байгаа бол Сангийн яамнаас энэ нь тус сангийн хэлэлцээрт хамаарахгүй гэдгийг мэдэгджээ. Тиймээс Хөгжлийн банкнаас олгож байгаа нийт зээлд зохицуулалт хийж, ноолуурын салбарт олгох гэдэгт санал нэгдээд байгаа аж.

Дашрамд дурдахад, ноолуур кг нь 130-140 мянган төгрөгийн үнэтэй байна.

Шинэ мэдээ